УВС ӨНДӨРХАНГАЙ

Ханхөхий миний нутаг

Төгс баясгалант Ханхөхий

2011-11-21 13:53:46

 Арван номын хур Хөхий уулнаа цайрна 

 

 Аав ижийн зарлигаар насан туршаа зорчино 

 

 Алтан дуулгын1 оройд агаарын дуун манарна 

 

 Аяа, элжгиний тэнгэрт бурхныг шувуу ирнэ... 

(шүлгээс)

 

 ЭХЛЭЛ 

 

 Төгс баясган бишрүүлэх, эрдэнэт чандманийн эзэн 

 

 Төгсгөлгүй лагшин найргийн хань, яруу зарлигийг гийгүүлэгч 

 

 Даян сүрлэг үзэсгэлэнт Ханхөхий уул юугаан 

 

 Далд цагаан залбирлаар элжгин шүлэгч хурайлсугай 

 

 Сав шимийн аймагт санасныг гүйцээн соёрхох 

 

 Сансрын их оройд чимэг болон гунхалзах 

 

 Сайтар ялгарсан галбираар орчлонгийн магнайд гэрэлтэх 

 

 Сарны гэрлээр ариудагч сэрүүн тунгалаг Хөхий минь 

Ангилал : Эрдэмтэн мэргэд | Нийтэлсэн : ganbi | Уншсан (503) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Увсын Өндөрхангайн харьяат доктор П.Дамдин: Бид Азийн бар нь биш гэхэд бамбар болчих байлаа

2011-05-06 17:42:18

Ардчилсан хувьсгалаас хойш нэлээд чимээгүй явсан хүний нэг нь цагтаа МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Паавангийн Дамдин.Тэрбээр яах аргагүй Монгол Улсын түүхийн нэгэн үеийн амьд гэрчүүдийн нэг. Нас сүүдэр 80-тай гэхэд түргэн гавшгай хөдөлгөөнтэй энэ хүн саяхан ШУТИС-ийн хүндэт доктор цол хүртсэн нь түүний Аж үйлдвэрийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлсэн, нөгөөтэйгүүр энэ хүний ажлын их туршлага өнөө цагт хэрэгтэй байгааг харуулна. Бид түүнтэй уулзаж илэн далангүй яриа өрнүүллээ. -Бидний үеийнхэн таны нэрийг цөөнгүй сонсож явлаа. Гэхдээ намтар түүхийг тань тэр бүр мэдэхгүй. Албан мэдээнээс л таны товч намтрыг хардаг байв. Таныг гайгүй дархан гэж сонсоод гайхсан шүү?

-Гайгүй дархан шүү. Би Увс аймгийн Өндөрхангай сумын хүн. 1931 онд төрсөн. Аав минь мал маллахын зэрэгцээ дарх хийдэг. Би сургууль соёлгүй нэгэн байлаа. Удам дамжсан долоо дахь үеийн дархан. Аав нутагтаа нэртэй дархан байсан. Нутгийн настайчууд андахгүй. Алт, мөнгө, төмрөөр юу л бол юу хийнэ. Би аавыгаа дагаж 17 нас хүртлээ дарх хийж, мал малласан. Ямар ч гэсэн ээмэг бөгжнөөс авахуулаад эмээлийн баавар дээр хээ цохидог болсон байв. Баавар цохино гэдэг шаггүй дархан болсны шинж. Тэр үедээ л нийслэлд ирж хотын хүн болсон. 1946 онд аав ээж хоёр хотод ирсэн.
Тухайн үед монголчуудад нэгэн сайхан заншил тогтсон байв. Тэр нь цэрэгт алба хаахаар явсан хүүгээ заавал эргэнэ. Тэр л заншил ёсоор юуны түрүүнд миний ахыг эргэх, нийслэлийг болон Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмыг үзэх гэсэн зорилготой ирж.
Ганц манайхан ч биш нутгийн нэлээд хүн зам нийлэн гарсан юмдаг. Бид Завхан хүртэл тэмээгээр яваад, шуудангийн машинаар хотод ирсэн. Тэр үед цэргийн алба дөрвөн жил байв. Дорнодод алба хаахаар очсон ах Гомбосүрэн маань боловсрол эзэмшиж офицер болоод хотод БХЯ-ны Улс төрийн газар алба хаахаар ирсэн байв. Аав ээж хоёр маань зорилгоо гүйцээгээд нутаг буцах болоход ах “Чи ийм том хүүхэд байж эрдэм номгүйгээр хол явахгүй” хэмээн аваад үлдсэн.

Ангилал : Эрдэмтэн мэргэд | Нийтэлсэн : ganbi | Уншсан (247) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Зүүдний цэнхэр ханхөхий

2011-04-19 09:17:35
Ангилал : Дуу | Нийтэлсэн : ganbi | Уншсан (940) | Сэтгэгдэл ( 21 ) | Дэлгэрэнгүй

Увс аймгийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо.

2011-03-29 09:49:14

Увс аймгийн залуучуудын холбоо, Хөгжлийн хэм ТББ-ын хамтран Увс аймгийн залуус, оюутнуудын сагсан бөмбөгийн 2011 оны аварга шалгаруулах тэмцээнийг 3-р сарын  26, 27-ны өдрүүдэд Их засаг их сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 10 , нийт 34 баг оролцсоноос  эрэгтэй ангилалд “Өндөрхангай 1” баг хүрэл медаль, 200 000 төгрөг, “Өндөрхангай” баг мөнгөн медаль, 300 мянган төгрөг, “Завхан” баг Алтан медаль, Алтан цом, 400 мянган төгрөгөөр, эмэгтэй ангилалд “Андууд” баг хүрэл медаль, 200 мянган төг,  “1-р 10 жил” баг мөнгөн медаль, 300 мянган төгрөг, “Увс аймгийн оюутны холбоо” баг Алтан медаль, Цом, 400 мянган төгрөгөөр тус тус шагнагдав.
Мөн тус тэмцээнд Монгол улсын харцага Мөнхбат “Харцага” баг, аймгийн арслан Сүрэнжав “Цагаан шувуут” баг , Хайдав зэрэг бөхчүүд болон  олны танил хүмүүс  багаа бүрдүүлэн оролцсон нь тэмцээнийг сонирхолтой болгож байлаа.

Ангилал : Спорт | Нийтэлсэн : ganbi | Уншсан (278) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Аж үйлдвэрийн яам, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд асан П.Дамдин ШУТИС-ийн “Хүндэт доктор” болов

2011-03-28 09:37:19

Увс аймгийн Өндөрхангай сумын П.Дамдин ШУТИС-ийн “Хүндэт доктор” болов

Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх ажлыг олон жил удирдан зохион байгуулсан Паавангийн Дамдинд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Төв номын санд боллоо. Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн үг хэлж, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат уншиж танилцуулав. Үүний дараа П.Дамдинд “Хүндэт доктор”-ын диплом, тэмдэг, өмсгөлийг нь гардуулан өгч, мөнгөн аягатай сүү алд цэнхэр хадаг өргөн барилаа. Ёслолын ажиллагаанд П.Дамдингийн ар гэрийнхэн болон хамт ажиллаж байсан хүмүүс нь хүрэлцэн ирсэн байна.

Ангилал : Эрдэмтэн мэргэд | Нийтэлсэн : ganbi | Уншсан (187) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Төрийн тахилгат Ханхөхий уул

2011-03-14 18:16:18
Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр  талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад  чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог.
Ангилал : nocategory | Нийтэлсэн : ganbi | Уншсан (3175) | Сэтгэгдэл ( 30 ) | Дэлгэрэнгүй

Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын танилцуулга

2011-02-28 12:26:56

 Өндөрхангай  сумын ардын  депутатын хурлын гүйцэтгэх захиргаа нь Үндсэн хуулийн дагуу татан  буугдаж 1992 оны  10- р сарын 22- ны өдөр Сумын Засаг даргын тамгын газар байгуулагдсан.

 

            Засаг даргын тамгын газар нь Сумын Засаг даргын ажлын алба бөгөөд иргэдэд захиргааны үйлчилгээ үзүүлэгч  байгууллага гэсэн чиг үүрэгтэй нийт 7 орон тоотой ажлын байрны  хувьд хуучин нэгдлийн захиргаанд 4 өрөө  бүхий контортой , дээд боловсролтой хүн 1, тусгай  дунд боловсролтой хүн 5 , бүрэн дунд боловсролтой 1 хүн  үйл ажиллагаа явуулж байв.

 

            Өндөрхангай  сумын Засаг даргын тамгын газар 13 хүний  бүрэлдэхүүнтэй 8 дээд  боловсролтой , 2 тусгай дунд  боловсролтой , 3 бүрэн  дунд боловсролтой    ажилтнууд  ажиллаж төр захиргааны  үйлчилгээг иргэдэд тасралтгүй үзүүлж байна.

 

            Ажлын  байрны хувьд 2 давхар 17 өрөө бүхий байртай,  зочид буудал, цайны  газар, чийрэгжүүлэлтийн танхим, хурлын заалтай , төрийн албан хаагчид  техник  тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж,  дулаан халаалтыг 3 ажилчин гэрээгээр гүйцэтгэн төрийн  албан хаагчдын  ажиллах орчин  нөхцөлийг  тав духтай бүрдүүлж байна.

 

Нийтэлсэн : ganbi | Уншсан (612) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй

Төрийн тахилгат Ханхөхий нурууны “Аялал жуулчлал “-ын тухай мэдээлэл

2011-02-28 12:20:17

Сумын  төвд зочид  буудалд хоноглон сумын  төвийн  ерөнхий байдалтай  танилцах,  Гандандаржаалин хийд орон  нутаг  судлах музей  түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл хөшөө ,бичигт хад ,хиргисүүр, овоо зэргийг аялалын маршрутын дагуу үзүүлж, байгалийн үзэсгэлэнт газар хоноглуулах, нутгийн ёс  заншил уламжлалт зан үйлтэй  танилцаж, монгол  хоол, цагаан идээгээр  хооллож дайлна.

            Манай сумын брэнд бүтээгдэхүүн эсгий  урлал, жимсний бүтээгдэхүүн, эмийн ургамал, зөгийн  бал зэргээр үйлчлэх боломжтой.

            Энэ чиглэлээр ажилладаг малчдын бүлэг, нөхөрлөл байдаг,

            Аялал жуулчлалын сүлжээнд манай сум орох бүрэн боломжтой учраас энэ  чиглэлээр энэ  жил нэг малчдын бүлэг  байгуулж, тодорхой газар эзэмшин гэр байртай  болж тохижсон цаашдаа байгалийн үзэсгэлэнт газар аялалын цэгүүдэд өргөжүүлэх  төлөвлөгөөтэй  байна.

Ангилал : Аялал жуулчлал | Нийтэлсэн : ganbi | Уншсан (5217) | Сэтгэгдэл ( 35 ) | Дэлгэрэнгүй

Өндөрхангай сумын танилцуулга

2011-02-25 17:23:20
1921 онд  Ардын хувьсгал ялж  хошуу ноёны үе залгамжлан ноён суух  эрхийг устган  ардчилсан төрийг байгуулж хошуу захиргааг шинэчилж эхэлсний дагуу  1922 оны 10 сард Аймгийн яамнаас захирагч Буянжаргалыг Засагт хаан аймгийн Ханхөхий уулын хошууны даргаар томилсноор нутгийн засаг захиргаа байгуулагдан 1925 оноос  эхэлж Хантайшир аймгийн Ханхөхий уулын хошуу гэж нэрлэгдэн 1931 оны 3  сард Хантайшир аймгаас Ханхөхий уулын хошуу тасарч улмаар Цагаанхайрхан, Бадрах, Ханхөхий гэсэн гурван сум болж бие даан салж Ханхөхий сум нь буурин дээрээ үлдэн тэр үеийн Дөрвөд аймаг буюу Увс аймагт харъяалагдаж 1932 онд  Өндөрхангай сум  гэж нэрлэгдэх болжээ
Нийтэлсэн : ganbi | Уншсан (3033) | Сэтгэгдэл ( 54 ) | Дэлгэрэнгүй